Монголын хаадын угсаа залгамжлал ба баримтууд
1. Буян сэцэн хаан: Түмэн хааны ахмад хөвгүүн, 1555 онд төржээ. 1593 онд хаан ширээнд сууж, 1603 онд нас барсан.
2. Лигдэн худагт хаан: Буян сэцэн хааны хөвгүүн Мангус тайжийн хүү, 1592 онд төржээ. 1604 онд хаан ширээнд сууж, 1634 онд нас барсан. Лигдэн худагт хаан нь Монголын Чингисийн угсааны сүүлчийн хаан байв.
Чингис хааны угсааны 37 хаанаас хамгийн олон жил хаан ширээнд Батмөнх даян хаан 1470 - 1517 оны хооронд нийт 47 жил хаан ширээнд суусан байдаг. Харин хамгийн богино хугацаанд буюу жил ч хүрэхгүй хугацаанд хаан ширээнд суусан дараах хаад: Ашидхэв хаан Есөнтөмөрийн ахмад хөвгүүн 1328 онд хаан ширээнд сууж, мөн жилдээ хаан ширээгээ булаалгасан, мөн Хүслэн хаан Хайсангийн ахмад хөвгүүн 1329 онд хаан ширээнд сууж, мөн жилдээ нас барсан. Ренчинбал хаан Хүслэн хааны хүү 1326 1332 онд хаан ширээнд сууж, 2 сар болоод нас барсан. Хамгийн сүүлд Агваржин /жонон/ хаан Тайсун хааны дүү 1452 онд хаан ширээнд сууж мөн ондоо хорлогдсон байна. Алтан ургийн 37 хааны 12 хаан нь бусдад хорлогдон хаан ширээгээ орхисон.