Бодолд хязгаар үгүй.........

Блогийн бичигчид

  • zorigtbat
Бодол. Энэ бодолгүйгээр хүний амьдрал утга төгөлдөр байж чадахгүй. Бодолгүй амьдрал давсгүй хоолтой адил. Бодол бол шинэ санаа, бодол бол эрх чөлөө, бодол бол амьдрал мөн. Тийм учраас би бодох дуртай.Бодолд хил хязгаар гэж үгүй. Бодолд хөгшин залуугийн ялгаа үгүй. Харин бодолд нууц бий. Бодлыг чинь хэн ч уншихгүй зөвхөн өөрөө л уншина.Бодолд хязгаар үгүй... бодол хөвөрсөөр....

Шинэ сэтгэгдлүүд

  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин: утасний апп рл
  • Хөөрөгний түүх бичлэгт Зочин:
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг бичлэгт Цолмон (зочин): Цогтой эх оронч эрэмгий дайчин таны үйл хэрэг мөнхөд дурсагдаж явах болно таны өмнө мэхийн ёсолж..
  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Iltgeld heregtei bsan ym tuun dre 100~ avchihlaa iimerhuu medeelel oruulj
  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч б... бичлэгт Зочин: Утсаа усанд биш хатуу төмрөн дээр унагавал яах ёстой
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин): Nice ok thanks
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Bayrlaa
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): B
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): Tsenguun
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Mmmmmmhha
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
69538 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 30-р хуудас. | дараах >>

Улс орнууд ''Google''-с юу хайдаг вэ?

2012-10-27,21:44

Францын “Atlantico”сайтын мэдээллийг хүргэе.  Интернэтийн хайлт нь манай гарагийн хүн амын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Гэхдээ орон бүр өөр, өөрийн гэсэн сонирхолтой, соёл болгон өөрсдийн түлхүүр үгстэй байдаг аж. Тэгвэл франц, хятадууд юу сонирхдог бол. Танд дэлхийн хайлтын чиг хандлагатай танилцах боломжийг олгож байна.
Интернэтийн хайлтад өнөөдөр зарим нь мансуурч, донтдог болсон гэхэд хилсдэхгүй. Эндээс бид хэрэгтэй мэдээллээ олж авч, зугаацаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Тиймээс энэхүү хайлт бидний амьдралын хэв маягийг тодорхойлдог болжээ. Ер нь хүмүүс “Google”-ээс юуг хамгийн ихээр хайдаг бол.
“Google” хайлтын системд сард 180 орноос 100 тэрбум эрэлт ирдэг аж. Гэхдээ орон бүрийн хайж буй зүйл, тоо хэмжээ нь харилцан адилгүй. Зарим нь хүний анхаарлыг үнэхээр татмаар. Мэдээж эдгээр эрэлт нь тухайн орны онцлог, мөн чанар, сүүлийн үед шуугиан тарьж буй мэдээ, мэдээлэлтэй холбоотой. Жишээлбэл, Доминик Cтраусс-Кан хүчингийн хэрэгт холбогдсоны дараахан энэ улстөрчийн талаарх хайлт эрс ихэссэн билээ.
Страусс-Кан 2011 онд “мэдээ, мэдээлэл” гэсэн ангилалд тэргүүн эгнээнд орсон юм. Түүнчлэн францчууд “Minecraft” хэмээх видео тоглоомыг маш ихээр хайсан аж. Эндээс үзэхэд хайлтын системд холбогдсон францчуудын ихэнх нь видео тоглоомын “фанатууд” болж таарч байна. Мөн телевизийн “Secret Story” реа­лити шоу гуравдугаарт бичигджээ. Үүнээс цааш онлайн худалдааны хайлт маш ихээр хийгдсэн байна. “iPhone 5”-ыг Францын хэрэглэгчид худалдаанд гарахаас хэдэн сарын өмнө “Google”-ээр хайж, мэдээллийг нь авчээ.
Тэгвэл америкчууд поп оддыг хамгийн олон удаа хайсан байна. Өнгөрсөн жил Ребекки Блэк хэмээх нэртэй одыг “Google”-ээр хайжээ. Энэ дуучныг та танихгүй байж магадгүй. Дуучин бүсгүй “Friday” хэмээх дуугаараа өсвөр насны охид шөнөөр хэрхэн зугаацдагийг харуулсан нь Америк даяар алдаршихад нөлөөлжээ. Энэ дууны клип үнэхээр хөгжилтэй.
Хайлтын системийн хоёрдугаар байрт “Айрэн” хар салхи багтсан байна. Байгалийн энэхүү гамшгийн үеэр АНУ-ын зүүн эргийн оршин суугчид маш их сандралдаж, мэдээллийг нь нэтээр олж авч байсан аж. Тэгвэл тус улсын ¹1 дайсан гэгддэг Осама бин Ладен есдүгээр байрт оржээ.
Харин англичууд үнэхээр сонирхолгүй. Тэд ердөө л Кейт, Уильям нарын хуриманд хамаг анхаарлаа хандуулсан байна.
Энэтхэгчүүд дэлхийн бусад үндэстнээс илүү сонгодог үзэлтэй бололтой. Тэд уламжлалт Болливудын кинонуудаа хамгийн ихээр хайдаг аж. Эдгээрээс “Гэнэтийн зөвшөөрөл”, “Үргэлж бэлэн” хэмээх хоёр кино нь эхний 10-т багтжээ.
Тэгвэл хятадууд хайлтын системд илүү буурьтай ханддаг бололтой. Тэд цаг үеийн тулгамдсан асуудлууд, улстөрийг маш ихээр сонирхдог аж. Хятадуудын хайдаг гол асуудал нь хөрш Япон дахь газар хөдлөлт, Ливийн бослого байжээ. Гэхдээ тэд зугаацахаа ч мартаагүй бололтой. Мөн “Кунг-фу панда” киног олон удаа хайсан байна.


бичсэн: sh_zobat төрөл: компютер,интернет | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 137 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 30-р хуудас. | дараах >>

Ангилал

  • зөвлөгөө
  • Түүх ёс заншил
  • компютер,интернет
  • техник технологи
  • Хувийн тэмдэглэл
  • Улс төр, эх орон
  • Мэдээ мэдээлэл
  • Гэрэл зураг
  • Спорт урлаг чөлөөт цаг
  • Эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Нүдээ хамгаалах зөвөлгөө
  • Хүний биологийн цаг
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
  • . Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бодолд хязгаар үгүй.........