Бодолд хязгаар үгүй.........

Блогийн бичигчид

  • zorigtbat
Бодол. Энэ бодолгүйгээр хүний амьдрал утга төгөлдөр байж чадахгүй. Бодолгүй амьдрал давсгүй хоолтой адил. Бодол бол шинэ санаа, бодол бол эрх чөлөө, бодол бол амьдрал мөн. Тийм учраас би бодох дуртай.Бодолд хил хязгаар гэж үгүй. Бодолд хөгшин залуугийн ялгаа үгүй. Харин бодолд нууц бий. Бодлыг чинь хэн ч уншихгүй зөвхөн өөрөө л уншина.Бодолд хязгаар үгүй... бодол хөвөрсөөр....

Шинэ сэтгэгдлүүд

  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин: утасний апп рл
  • Хөөрөгний түүх бичлэгт Зочин:
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг бичлэгт Цолмон (зочин): Цогтой эх оронч эрэмгий дайчин таны үйл хэрэг мөнхөд дурсагдаж явах болно таны өмнө мэхийн ёсолж..
  • Хөөрөгний тухай бичлэгт Зочин: Iltgeld heregtei bsan ym tuun dre 100~ avchihlaa iimerhuu medeelel oruulj
  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч б... бичлэгт Зочин: Утсаа усанд биш хатуу төмрөн дээр унагавал яах ёстой
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин): Nice ok thanks
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Баярсайхан Цэнд-Аюуш (зочин):
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Зочин:
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Bayrlaa
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): B
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг... бичлэгт Tsenguun (зочин): Tsenguun
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай бо... бичлэгт Tsenguun (зочин): Mmmmmmhha
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
69538 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 17-р хуудас. | дараах >>

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2015-12-14,18:35

2. Хэрлэн барс хотын туурь, цамхаг

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.

Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т хэрлэн голын эрэгт оршино.

Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузаан нь 3-3,5м байна.

Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ.

Хэрлэн барс хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмны дүрс олон гарчээ. 

Дээр дуррдсан хот болон сүмийг 1731 онд Монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байна
бичсэн: sh_zobat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 293 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 49-с 17-р хуудас. | дараах >>

Ангилал

  • зөвлөгөө
  • Түүх ёс заншил
  • компютер,интернет
  • техник технологи
  • Хувийн тэмдэглэл
  • Улс төр, эх орон
  • Мэдээ мэдээлэл
  • Гэрэл зураг
  • Спорт урлаг чөлөөт цаг
  • Эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Хэрэв та гар утсаа усанд норгосон бол будаанд хийж хэрхэвч болохгүй. Яагаад вэ гэж гайхаж байвал, үүнийг уншаарай!
  • Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Орчин цагт нас тогтсон эмэгтэйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Нүдээ хамгаалах зөвөлгөө
  • Хүний биологийн цаг
  • Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
  • . Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10-н гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • Дорнод аймгийн 10 гайхамшиг
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Бодолд хязгаар үгүй.........