Монголын хаадын угсаа залгамжлал ба баримтууд
2012-10-23,22:12
Чингис хаан: Есүхэй баатрын ахмад хөвгүүн. 1162 онд төржээ. Монголын тархай бутархай олон аймаг улсыг нэгтгэн, Монголын нэгдсэн төрийг байгуулж 1206 онд хаан ширээнд суусан. 1227 онд нас барсан.Өгөдэй хаан: Чингис хааны гутгаар хүү, 1187 онд төржээ. 1229 онд хаан ширээнд сууж 1241 онд нас барсан.Гүюг хаан: Өгөдэй хааны хөвгүүн, 1206 онд төржээ. 1246 онд хаан ширээнд 1248 онд нас барсан.Мөнх хаан: Чингис хааны отгон хүү Тулуйн ахмад хөвгүүн, 1208 онд төржээ. 1251 онд хаан ширээнд сууж, 1258 онд нас барсан.Хубилай хаан: Мөнх хааны дүү, 1215 онд төржээ. 1260 онд хаан ширээнд сууж, 1294 онд нас баржээ. Хубилай хаан Монголын нийслэлийг Хятадад аваачсан.Өлзийт төмөр хаан: Хубилай хааны гутгаар хөвгүүн, 1265 онд төржээ. 1294 онд хаан ширээнд сууж, 1307 онд нас барсан.Хайсан хүлэг хаан: Чингэмийн хоёрдугаар хөвгүүн Дармабалын хөвгүүн, 1281 онд төржээ. 1308 онд хаан ширээнд сууж, 1311 онд нас барсан.Аюурбарвада буянт хаан: Дармабалын гутгаар хөвгүүн, 1285 онд төржээ. 1312 онд хаан ширээнд сууж, 1320 онд нас барсан.Шидубала гэгээн хаан: Буянт хааны хөвгүүн, 1303 онд төржээ. 1321 онд хаан ширээнд сууж, 1324 онд нас барсан.Есөнтөмөр хаан: Чингэмийн ах Гамалын хоёрдугаар хөвгүүн, 1293 онд төржээ. 1324 онд хаан ширээнд сууж, 1328 онд нас барсан.Ашидхэв хаан: Есөнтөмөрийн ахмад хөвгүүн, 1320 онд төржээ. 1328 онд хаан ширээнд сууж, мөн жилдээ хаан ширээгээ булаалгажээ.Хүслэн хаан: Хайсангийн ахмад хөвгүүн, 1300 онд төржээ. 1329 онд хаан ширээнд сууж, мөн жилдээ нас барсан.