Монголын хаадын угсаа залгамжлал ба баримтууд
2012-10-23,22:32
,Төв төмөр хаан: Хайсангийн хоёрдугаар хөвгүүн, 1304 онд төржээ. 1329 онд хаан ширээнд сууж, 1332 онд нас баржээ.Ренчинбал хаан: Хүслэн хааны хүү, 1326 онд төржээ. 1332 онд хаан ширээнд сууж, 2 сар болоод нас барсан.Тогоон төмөр хаан: Ренчинбалын ах, 1320 онд төржээ. 1333 онд хаан ширээнд сууж, 1370 онд нас баржээ. Тогоон төмөрийн үед 1368 онд Хятадад их бослого гарч Монголын ноёрхолыг унагажээ.Аюушридар билэгт хаан: Тогоон төмөрийн ахмад хөвгүүн, 1338 онд төржээ. 1370 онд хаан ширээнд сууж, 1378 онд нас баржээ.Төгөс төмөр усгал хаан: Аюушридарын дүү, 1342 онд төржээ. 1378 онд хаан ширээнд сууж, 1388 онд хорлогдсон.Энх зоригт хаан: Төгөс төмрийн ахмад хөвгүүн, 1359 онд төрсөн. 1389 онд хаан ширээнд сууж, 1392 онд нас барсан.Элбэг нигүүлсэгч хаан: Энхзоригтын дүү, 1361 онд төржээ. 1393 онд хаан ширээнд сууж, 1399 онд хорлогдсон.Гүнтөмөр хаан: Элбэг хааны хөвгүүн, 1377 онд төржээ. 1400 онд хаан ширээнд сууж, 1402 онд хорлогдсон.Үгч хашха хаан: 1403 онд хаан ширээг булаан авч, 1408 онд хорлогдсон.Өлзий төмөр хаан: Гүн төмөр хааны дүү, 1378 онд төржээ. 1408 онд хаан ширээнд сууж, 1411 онд хорлогдсон.Дэлбэг хаан: Өлзий төмөр хааны хүү, 1395 онд төржээ. 1411 онд хаан ширээнд сууж, 1415 онд хорлогдсон.Ажай хаан: Харгууцаг Дүүрэнгийн, 1400 онд төржээ. 1426 онд хаан ширээнд сууж, 1438 онд Тогоон тайшид хорлогдсон.Тайсун хаан: Ажай хааны хөвгүүн, 1422 онд төржээ. 1439 онд хаан ширээнд сууж, 1452 онд хорлогдсон.Агваржин /жонон/ хаан: Тайсун хааны дүү, 1423 онд төржээ. 1452 онд хаан ширээнд сууж, мөн ондоо хорлогдсон.Эсэн /тайш/ хаан: Тогоон тайшийн хүү, 1407 онд төржээ. 1452 онд хаан ширээг булааж, 1455 онд хорлогдсон.Мэркүс /үхэгт/ хаан: Тайсун хааны хоёрдугаар хөвгүүн, 1446 онд төржээ. 1455 онд хаан ширээнд сууж, 1456 онд хорлогдсон.Молон хаан: Мэркүс хааны дүү. 1456 онд хаан ширээнд сууж, 1462 онд хорлогдсон.Мандуул хаан: Ажайн гутгаар хөвгүүн, 1426 онд төржээ. 1463 онд хаан ширээнд сууж, 1467 онд нас барсан.